Шинэ блогийн хаяг:
http://ekhataan.blogspot.com/

2009-05-31
Blogmn-ийн хайрт ахан дүүсээ! Blogmn-ийн байрлах серверээс үе үе хааж нээгдээд байгаа тул зүгширтэл нь миний блог нүүсэн байгаа шүү!! :   http://ekhataan.blogspot.com саатан морилно уу!!!
2009-04-14
Бид ер нь жоохон соёлжихгүй бол болохгүйнээ дээ. Ээж маань саяхан тэтгэвэрт гарсан хөгшин хүн л дээ. Хөгширч л яваа юм хойно биеэ үзүүлж харуулж, шинжлүүлэх хэрэгтэй болох юм байна шүү дээ. Тэгээд өглөө эрт гараад харьяа эмнэлэгтээ очиж. Тэгээд шинжилгээ ямар журмаар хэдийд авдгийг асуугаадахсан чинь нэг цэвэрлэгч, сувилагч, эмч өвчтөн нь мэдэгдэхгүй, эсвэл бүр өвчтэй солиотой ч юмуу гэмээр цэнхэр халаадтай залуухан бүсгүй: "юу яриад байгаа юм бэ, одоо юу гэж шинжилгээ авч байдаг юм, маргааш ирэхгүй юу" гэж. Ээж маань ч: "Харин хүүхээд, би хэзээ яаж, хаана авдагийг нь л асууж байгаа юм шүү дээ...